Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ТББ, иргэдийн төлөөлөлтэй хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулагдлаа

2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хувийн бизнес эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад төрийн бус байгууллагууд, холбогдох байгууллагын төлөөлөл болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож, тэдэнд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнес эхлүүлэхэд чиглэсэн дэмжлэг, бодлогын талаарх мэдээллийг хүргэж, цаашид хамтран ажиллах боломжуудыг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.