Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн даргын баталсан “2025 онд зохион байгуулах сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд тус төвийн Сургалт, судалгаа, хөгжлийн хэлтсээс 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр “Оюуны бэрхшээл” болон “Хөгжлийн бэрхшээлийн онцлог” сэдвээр мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг “Ажлын байранд дадлагажуулагч” сургагч багш Б.Батцэцэг, Г.Осоржалам нар удирдан явуулсан бөгөөд нийт албан хаагчид хамрагдаж, оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга барил, харилцаа, ойлголтын талаарх чухал мэдлэг, мэдээллийг олж авлаа.
Тус сургалтын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний онцлог хэрэгцээ, харилцааны хэв шинжийг илүү сайн ойлгож, ажлын байран дээр зохистой харилцаа, дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадвар олгоход чиглэсэн юм. Цаашид тус төвөөс албан хаагчдын чадавхыг тасралтгүй нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх үйлчилгээний үр нөлөөг дээшлүүлэн ажиллах болно.
