Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

Цахим каталогийн заавар

Мэдээлэл хүлээн авах ажилтан: 
Утас: 7755-0099 (Ажлын цагаар)
Имэйл: info@jobs-pwd.gov.mn
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ цахим каталогт бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

1. Хувийн мэдээлэл
Бараа бүтээгдэхүүнээ каталогт оруулахын тулд дараах мэдээлэл шаардлагатай:

  •  Овог, нэр
  • Регистрийн дугаар
  • Холбоо барих утасны дугаар
  • Цахим шуудан (имэйл хаяг)
  • Хаягийн мэдээлэл
  • Банкны дансны мэдээлэл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /E-Mongolia/

2. Бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл
Каталогт нэмэхийг хүсэж буй бүтээгдэхүүнийхээ тухай дараах мэдээллийг ирүүлнэ:

Зураг

  • 800×800 харьцаатай байх
  • Нэг зурагт зөвхөн нэг бүтээгдэхүүн багтсан байх
  • Зургийн фон (арын дэвсгэр) цагаан эсвэл нэгэн төрлийн өнгөтэй байх

Мэдээлэл

  • Бүтээгдэхүүний нэр
  • Үнийн мэдээлэл
  • Бүтээгдэхүүний товч болон дэлгэрэнгүй танилцуулга
  • Өнгөний сонголт (хэрэв байгаа бол)
  • Одоогоор бэлэн байгаа тоо ширхэг
  • Сар/өдөрт үйлдвэрлэх боломжтой тоо хэмжээ

3.Сошиол холбоос линк

  • Бараа бүтээгдэхүүн зарж борлуулж буй сошиол холбоосууд жишээ нь facebook, website гэх мэт

4.Анхаарах зүйлс

  • Илгээсэн мэдээлэл үнэн зөв байх
  • Зураг болон бүтээгдэхүүний мэдээллийг шаардлагад нийцүүлж ирүүлэх
  • Зөвхөн өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн бүртгүүлэх

Байгууллага бараа бүтээгдэхүүнээ каталогт оруулахад шаардлагатай мэдээлэл:

1. Байгууллагын үндсэн мэдээлэл

  • Байгууллагын нэр (албан ёсны бүртгэлтэй нэр)
  • Байгууллагын регистрийн дугаар
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  • Хуулийн этгээдийн хаяг, байршил
  • Утасны дугаар
  • Цахим шуудан (имэйл)
  • Вэбсайт, фэйсбүүк бусад сошиал холбоос линк
  • Банкны дансны мэдээлэл

2. Байгууллагын төлөөлөгчийн мэдээлэл

  • Холбогдох ажилтны нэр
  • Албан тушаал
  • Утасны дугаар
  • Цахим шуудан

3. Бүтээгдэхүүний мэдээлэл

  • Бүтээгдэхүүний нэр
  • Зураг (800×800, нэг зурагт нэг бүтээгдэхүүн, цэвэрхэн фон)
  • Үнийн мэдээлэл
  • Бүтээгдэхүүний танилцуулга, онцлог
  • Өнгөний сонголт (байвал)
  • Одоогоор бэлэн байгаа тоо ширхэг
  • Өдөр/сард үйлдвэрлэх боломжтой тоо хэмжээ

4. Нэмэлт шаардлагатай мэдээлэл

  • Байгууллагын үйл ажиллагааны чиглэл (жишээ: хүнсний үйлдвэрлэл, гар урлал, барилгын материал гэх мэт)
  • Чанарын гэрчилгээ, стандартын баталгаажуулалт (ISO, MNS гэх мэт – байвал илүү итгэл төрүүлнэ)
  • Бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ (хүнсний болон мал аж ахуйтай холбоотой бол)
  • Брэндийн лого (каталогт харагдах зориулалттай)