— Хамтын хүчээр бүтээсэн үнэ цэнийг түмэнд түгээе —
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулан хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор энэхүү цахим каталогийг бий болгохыг хүсэж байна. Энэ платформ нь зөвхөн худалдаа, сурталчилгааны хэрэгсэл төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэмд тэдний талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой.
www.dmart.mn нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос харах, танилцах, захиалах боломжтой цахим систем юм.
Каталогт бүтээгдэхүүнээ бүртгүүлэхэд төлбөргүй бөгөөд ямар ч татвар, шимтгэлгүй. Энэхүү үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломж олгоход чиглэсэн, хуульд нийцсэн үнэ төлбөргүй үйлчилгээ юм.
Хариуцлагын гэрээ нь каталог ашиглан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах үйл ажиллагаанд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, худалдан авагч, манай байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхойлсон албан ёсны баримт юм.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн: Үнэн зөв мэдээлэл өгөх, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, дүрэм журмыг дагах.
- Худалдан авагч: Захиалга, төлбөрөө үнэн зөв, цагт нь гүйцэтгэх.
- Манай байгууллага: Каталогийг тогтвортой ажиллуулах, дэмжлэг үзүүлэх, худалдан авалт, борлуулалтыг хянах, мэдээллийн нууц, аюулгүй байдлыг хангах.
Энэхүү гэрээ нь оролцогч талуудын итгэлцэл, үүрэг хариуцлагыг баталгаажуулж, борлуулалтыг шударга, ил тод явуулахад зориулагдсан.