“Хүндээ ээлтэй хөдөлмөр” уриан дор 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа.

“Хүндээ ээлтэй хөдөлмөр” уриан дор 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” амжилттай зохион байгуулагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбон зуучлах, ур чадварыг нь таниулах, ажлын байранд дадлагажуулах, тохирох ажлын байранд зуучлах, мөн ажил олгогчдын дунд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломж, шийдлийг хэлэлцэх хэлэлцүүлэг зохион байгуулснаар нийт 32 байгууллага болон 200 гаруй иргэн идэвхтэй оролцож, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.