2026.04.24 “НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, STEM ОХИД МАНЛАЙЛАЛД ХҮРЭХ ЗАМ” ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫГ ДЭМЖИХ СУРГАЛТАД ХБИХЭДТӨВ-ийн МБС-ийн БАГШ НАР АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Тус сургалт нь жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM)-ийн чиглэлээр мэргэжил сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготойгоор явагдсан юм. Сургалтаар оролцогчдод STEM салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл түгээх, чиглүүлэг өгөх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, арга зүйг олголоо.
Сургалтын хүрээнд:
- Жендэрийн тэгш байдал, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх арга зүй
- Технологийн дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт
- STEM чиглэлийн мэргэжлийн онцлог, ирээдүйн боломж
- Охидод мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэлбэрүүд
зэрэг сэдвүүдийг хамруулан хэлэлцэв.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалтын мэдлэг, мэдээллийг түгээж, мэргэжил сонголтыг дэмжих, STEM чиглэлээр суралцах сонирхлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй ажиллах юм.
