Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс багахангай дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, иргэд болон төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудтай хамтран сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн тус төвийн Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нар төрийн албан хаагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэх, дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопедийн болон хүүхдийн хөлийн нумын үзлэг хийж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдэд үнэлгээ хийх зэргээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулснаараа онцлог юм.