Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын 6-наас 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд яамны харьяа агентлагууд болох Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, тэдгээрийн харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид иргэдэд нээлттэй мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажиллахаас гадна
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдах Баруун бүсийн “Ability expo” цогц арга хэмжээ болно.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт Хөгжимт Драмын Театрт зохион байгуулагдана.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
